Интернет орчинд захидал бичиж бусадтай харилцах, чатлах, гар утсаараа кино, нэвтрүүлэг үзэх, утсаа машиндаа цэнэглэх зэрэг бидний алхам бүрт нүүрсхүчлийн давхар ислийн хаягдал дагаж байна. Тодруулбал та нэг удаа богино зурвас явуулахад агаарт 4 грамм нүүрстөрөгчийн давхар исэл хаядаг байна. Дэлхий ертөнц цахимжихын хэрээр интернет зурвасны хэмжээ нэмэгдэж, хүн төрөлхтний нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдал ч даган нэмэгдэх юм.
Францын Байгаль орчин, эрчим хүчний менежментийн агентлагаас “Дижитал технологитой холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ хурдтай нэмэгдэж байгаа”-г онцолсон байна. Түүнчлэн Франц улс нийт эрчим хүчнийхээ 10 хувийг интернетэд холбогдоход зарцуулж байгааг мэдэгджээ.
Та өдөрт гар утас, зөөврийн компьютерээсээ 50 удаа зурвас илгээдэг бол дундаж хэмжээтэй автомашин нэг км жолоодох үед ялгарах хаягдлыг агаарт цацдаг гэсэн үг юм. Компьютер, сервер, рутер зэргийг цахилгаанд залгаж ажиллуулах, эдгээрийг үйлдвэрлэхэд гарсан хүлэмжийн хийн хэмээг тооцож нийт бохирдлыг гаргасан байна.
Цаашилбал та цахим шуудандаа нэг мегабит хэмжээтэй файл, зураг хавсаргахад бага ваттын гэрлийн шилийг хоёр цаг асаасантай тэнцэх эрчим хүч зарцуулдаг. Та эрчим хүчний хэрэглээгээ бууруулахыг хүсвэл хэрэгцээгүй шуудан хүлээж авахгүй байх, хавсралтаар илгээж байгаа файлынхаа хэмжээг багасгах, мөн хогийн саваа байнга хоослох гэсэн дүрмийг дагах хэрэгтэй.
Үүний зэрэгцээ СПАМ буюу огт хэрэгцээгүй шуудан ч цахилгаан эрчим хүч үлэмж хэмжээгээр ашиглаж байдаг. Вирусны эсрэг програм үйлдвэрлэгч Макафий компани жилд 60 триллион спам шуудан илгээгддэг гэж мэдэгдсэн байна. 60 триллион спам илгээхэд гурван сая автомашинаас, 7.5 тэрбум литр бензин ашигласантай тэнцэх хүлэмжийн хийн бохирдол үүсдэг.
Тэгвэл Гүүглээс нэг удаа хайлт хийхэд цахилгаан бага зарцуулдаг зөөврийн компьютер 0.2 грамм, суурин компьютер 4.5 грамм нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдал гаргах цахилгаан зарцуулна. Бас та модоо хамгаалж, цаас хэмнэх гэж цахим ном уншдаг бол төөрөлдсөн байна. Цахилгаанаар ажилладаг төхөөрөмж бүр агаарт хортой хий үлдээдгийг санах хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт