Бэлгийн замаар халдах өвчин гэж ярьдаг байсан бол өнөөдөр бэлгийн замаар дамжин халддаг вирус гэх ойлголт хүчээ авч байна. Шинжлэх ухаанд бэлгийн замаар халддаг 27 төрлийн вирус байгаа тухай бүртгэжээ. Тэдгээрийн зөвхөн нэг нь ХДХВ. Жүжигчин Чарли Шин өнгөрсөн жил ХДХВ-ийн халдвартай гэдгээ зарласан үйл явдал соёлт хүн төрөлхтөнд эрүүл мэнддээ анхаарах, шинжилгээнд хамрагдах шинэ хаалгыг нээж өглөө. Өнөөдрийг хүртэл дэлхий дахин ХДХВ зөвхөн мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэдэг хүмүүс, бэлгийн цөөнх, тэдэнтэй хавьталд орсон хүмүүсийн дунд л тархдаг гэж ойлгодог байв. Харин Чарли Шиний жишээ вирусын халдвартай хүнтэй нэг удаа хамгаалалтгүй хавьталд ороод ХДХВ авах эрсдэлтэй гэдгийг дэлхий дахинд таниулсан. Өнөөдөр зөвхөн АНУ-д ХДХВ-ийн халдвартай 1.2 сая хүн амьдарч байна. Гэтэл уг вирусын халдвар авснаа энэ хүмүүсийн 25 хувь нь мэддэггүй гэсэн санаанд оромгүй дүн байгаа юм. Тийм ч учраас энэ дөрөвдүгээр сарыг бэлгийн замаар дамжин халдварладаг өвчний тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сар болгожээ. ДОХ-ын шинжилгээг цусаар биш амны арчдасаар авч, 20 минутын дотор хариу нь гардаг болсон өнөө үед БЗДХ-ын шинжилгээнд сайн дураараа хамрагдах нь соёлтой хүн бүрийн хувьд байх ёстой, зайлшгүй үзэгдэл юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт