Өнгөрсөн сарын 20-ны өдөр Монгол улс даяар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагад багшлах эрхийн шалгалт зохиогдлоо. Гурав дахь жилдээ зохиогдсон багшлах эрхийн шалгалтанд нийт 3059 хүн бүртгүүлж, 2819 хүн шалгалтанд хамрагджээ. Багшлах эрх олгох шалгалт нь тестийн шалгалт, эссе гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд 70 оноо бүхий тестийн шалгалтанд 40-өөс дээш өнөө авсан 2151 багш дараагийн шатанд тэнцсэн байна. Эссе бичих эрхтэй болсон оролцогчид "Багш тасралтгүй суралцагч", "Багшийн нэр хүнд ёс зүй", Багшийн хөгжил-Хүүхдийн хөгжил", "Багшийн бүтээлч байдал", "Анги удирдсан багш" гэх мэт сэдвүүдээр эссе бичжээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын "Хэл нийгэм, хүмүүнлэгийн алба”-ны дарга Ш.Оюунцэцэг эссе засах 30 хүнтэй багийг ахалсан байна. Энэ багт Боловсролын үнэлгээний төвөөс хоёр, Боловсролын хүрээлэнгээс нэг, ЕБС-ын 15 багш, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 12 хүн оржээ. Багш хүн дан ганц диплом өвөртлөхөөс гадна сурган, сэтгэл судлалын ерөнхий мэдлэгтэй, эргэцүүлэн бодох, бодсоноо бичих, компьютер технологийн чадвартай байх ёстой юм байна гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж тус төвийн цахим хуудсанд бичжээ. Давхардсан тоогоор сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхийн шалгалтанд 2819 оролцогчоос 1513 оролцогч тэнцсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт