Гранд Мед эмнэлгийн Мэдээлэл, Сурталчилгаа, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Ганболор
Сайн байна уу? Шагнал авсанд баяр хүргэе. Шагналынхаа талаар сонирхуулна уу?
Сайн байна уу? Швейцарын Женев хотод жил бүр зохион байгуулагддаг Century International Quality Era Award арга хэмжээ 3-р сарын 19, 20-ний өдрүүдэд болон өндөрлөлөө. Олон улсын чанарын зэрэглэлийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд дэлхийн 60 гаруй орны, салбар бүрийн компаниуд оролцдог ба тэдгээр байгууллагуудыг олон үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг юм байна.
Ямар үзүүлэлт ханган энэ шагналыг авсан бэ?
Гранд Мед эмнэлэг нь үндэсний бүтээн байгуулагч “Жигүүр Гранд Групп”- ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан ба эрүүл мэндийн салбарт гаргасан амжилт, оруулсан хувь нэмэр болон манай эмнэлгийн шилдэг эмч мэргэжилтэнгүүд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, дэлхийн стандартын дагуу хийгддэг бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ зэрэг нь шалгуурын гол үзүүлэлт болсон байх. Манай эмнэлэг 2014, 2015 онд олон нийтийн санал асуулгаар Шилдэг эмнэлгээр шалгарсан ба Ази-Австралийн 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг, 48 орон оролцсон Нуруу нугасны мэс заслын симпозиумд 470 илтгэлээс Гранд Мед эмнэлгийн эмчийн илтгэл тэргүүн байранд орсон. Энэ нь Гранд Мед эмнэлгийн нуруу нугасны мэс засал олон улсын түвшинд үнэлэгдсэний илэрхийлэл болж байна. Манай эмнэлгийг зорин ирэх үйлчлүүлэгчид тэр дундаа Герман, Америк, Орос, Япон, Солонгос гэх мэт гадны хүмүүс үйлчлүүлдэг нь эмнэлгийн стандарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэж байна.
Танай эмнэлгийн цаашдын зорилго?
Хөхний хавдар болон умайн хүзүүний хавдар, үргүйдлийг эмчлэх тал дээр бид Германы Франкфуртын их сургуулийн эмнэлгийн нарийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч нартай хамтран ажиллах болсон ба бид цаашдаа ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө бид улам илүү хичээн зүтгэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт