ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХДХВ-тэй донорын элгийг амжилттай шилжүүлэн суулгалаа

    АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотод төвтэй Жон Хопкинсийн эмнэлэг анагаах ухааны түүхэнд дахин нэг удаа анхдагч боллоо. Тус эмнэлэгт ХДХВ-тэй өвчтөнд ХДХВ-тэй донороос элэг шилжүүлэн суулгах хамгийн анхны мэс заслыг амжилттай хийлээ. Мэриланд мужийн Балтимор хотод төвтэй Жон Хопкинсийн эмнэлэгт анх удаа ХДХВ-ийн халдвартай донороос элэг, бөөрийг мөн л ХДХВ-ын халдвартай өвчтөнд шилжүүлэн суулгах мэс засал АНУ-д хамгийн анх хийснээ зарлалаа. ХДХВ-ийн халдвартай донороос өвчтөнд элэг, бөөр шилжүүлэн суулгах хамгийн анхны мэс заслыг мэс засалч Дорри Сегев удирджээ. Тэрээр миний өвчтөн эв эрүүл эрхтэнтэй болсондоо сэтгэл хангалуун байгаа гээд өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах жагсаалтанд нэрээ оруулж, хэзээ донор гарч ирэх бол гэж хүлээж суугаа ХДХВ-тэй өвчтөн болгоны амийг аврах шинэ боломж нээгдсэнд баярта байна гэжээ.

    АНУ-д ХДХВ-тэй хүнийг эд эрхтний донор болгохыг хориглосон хууль өөрчлөгдсөн нь ийнхүү олон хүний амийг аврах боломж олгожээ.

     Шинэ элэг өвчтний биед сайтар дасан зохицсон тулд хэд хоногийн дараа эмнэлгээс гаргахаар Жон Хопктинсийн эмнэлгийнхэн төлөвлөж байна. Харин элэгний донор аль хэдийн гэртээ гарчээ. Ийнхүү ХДХВ-ийн халдвартай донороос элэг, бөөрийг мөн вирусын халдвартай өвчтөнд амжилттай шилжүүлэн суулгасан эмч нар цаашдаа хоёр өвчтөнг нарийн хяналтанд байлгах юм.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй