ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Стресс бухимдлаас нэг минутанд ангижрах шалгарсан 18 арга

    Орчин цагт зөвхөн өөртөө зориулсан цаг гаргах нь стресс бухимдал, үүнтэй холбогдон гарах цаашдын олон асуудлаас ангижрахад нэн тустай. Харамсалтай нь ихэнх нь өөртөө цаг гаргахад мөнгө, тусгай орчин шаардлагатай гэж боддог. Өнөөдрийн танд хүргэх энэ  нийтлэлийн баатрууд зөвхөн бүсгүйчүүд хэдий ч өөртөө цаг гаргаж, амрааж байгаа тэдний арга эр хүн танд ч бас хамаатай.

    Буддаг ном

    Нью-Жерси мужид амьдардаг 36 настай, мэргэжлийн эмхлэгч Жэмие Новак стресст орсон үедээ өнгийн харандаагаар хүүхдийн зурагт ном буддаг. Харандааны үнэр бага насандаа очсон мэт сэтгэгдэл төрүүлж, нэг хуудсыг будаад дуусахад л тайвширч, бүтээлч ажлын нэг өдрөө үргэлжлүүлэхэд бэлэн болдог байна.

    Ажилдаа алхаж явах

    Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ажилдаа явахаар метроны буудал хүртэл би тайван гэгч нь алхдаг. Утсаар ярихгүй, мэйлээ шалгахгүй, хэний ч асуултанд хариулахгүй зөвхөн өөртэйгөө ярина. Хөршүүд маань эхэндээ буудал хүргээд өгье гэдэг л байлаа. Одоо тэд намайг мэддэг болсон учраас гараа даллаад инээгээд өнгөрдөг болсон. -Карол Фицжералд, 44 настай, маркетингийн мэргэжилтэн, Нью-Йорк хот

    Найз нөхөд, гэр бүлийнхэн рүүгээ ярих

    Бусдад амьдралдаа хэрхэн амжилтанд хүрэхийг заадаг шинэ, онцгой мэргэжилтэй Кейт Ларсен стресстсэн үедээ найз нөхөд, гэр бүлийнхэн рүүгээ залгаж, сайхан үгтэй зурвас үлдээдэг. Тавин настай энэ бүсгүй гэр бүл амьдралын ямар ч гунигийг үргээдэг гэдгийг шавь нартаа заадаг байна.

    Булчингаа хөгжүүлэх

    Өөрийн гэсэн бизнестэй Сунни Пат хүндийн өргөлтөөр хичээллээд нэлээд уджээ. Бухимдсан үедээ туухайгаа өргөөд буулгахад л супер хүчтэй, супер цэнэгтэй эмэгтэй болсон шиг өөртөө санагддаг гэнэ. Хайртай дотны хүмүүстэй эерэг үлгэр дууриал үзүүлж, өөрөө эрүүл саруул байдаг учраас Сунни бусдыг хайрлаж халамжилж чаддаг байна.

    Нохой

    Өглөөний хоол, өдрийн хоолоо өөрөө хийж идэж дуусаад л нохойгоо хөтлөөд гараад явчихдаг энэ бүсгүй Кристи Ковалак. Сант-Луис хотод амьдардаг маркетингийн мэргэжилтэн. Салхилах явцдаа нохой, хэрэм, шувууд, навчны гоёмсог өнгийг ажиглах дуртай. Гэртээ буцаад орж ирэхдээ хүндхэн өндрийг сэтгэл дүүрэн “эвхэх” эрч хүчтэй болсон байдаг.

    Сэтгүүл, ногоон цай

    Ядарсан, өмнөх ажил чинь урагшилж өгөхгүй байгаа үед аяга халуун ногоон цай уугаад дуртай сэтгүүлээ эргүүл. Телевизийн хөтлөгчдийн хувцас, тайз чимэглэлийг хариуцаж ажилладаг Ками Грейн хувьд хувцас загвар, дотоод заслын сэтгүүл эргүүлдэг. Гунигтай, цочирдмоор, хямралын тухай мэдээ мэдээллүүдийг толгойноосоо авч хаяхад энэ амралт сайн нөлөөтэй.

    Жагсаалт гарга

    Чи үнэхээр зовж, бусдаас дутуу амьдарч байгаа гэж үү? Ийм бодол эргэлдээд салахгүй бол хүүхдүүдээ унтуулчихаад, телевиз, гар утас, гэрлээ унтраачихаад анир чимээгүйг  мэдэрдэг туршлагаа 33 настай, Нью-Йоркийн иргэн Сими Санни Нвогугу бичиж ирүүлжээ. Чимээгүйд амарч дуусаад Сими Санни амьдралдаа, тэр өдөр тохиолдсон ямар ямар үйл явдалд талархаж байгаагаа бичдэг байна. Сайхан амьдарч байгаагаа өөрөө үнэлж, талархсан үед эрч хүч амтагддаг гэнэ.

    Тэмдэглэлийн дэвтэр

    Гэр орон, ажлын өрөө чинь нам гүм байх хүн багатай үеийг сонгоод тэмдэглэлийн дэвтрээ нээ. Дэвтэртээ өөрт таалагдсан сургааль, үнэн, онч үгнүүдийг бичээрэй. Стресс тань үргэх болно. - Чикаго хот дахь харилцааны фирмийн ерөнхийлөгч Кали Эванс-Раоул. 38 настай.

    Иогийн ганц хөдөлгөөнөө давтах

    Хүний бие сэтгэл компьютертэй адил аж. Хэт ачаалласан үед унтраагаад restart хийх ёстой. Сэтгэл хөдлөлдөө автаж, ядарч цухалдсан үедээ би нуруугаа цэхэлж, шалан дээр сайхан тэнийлгээд хөлөө хананы дагуу өргөдөг. Булчин шөрмөс амрахын хэрээр толгойн өвчин ч арилж, сайхан амардаг. Хөлөө дээш өргөх энэ дасгал чихэр хүлхмээр, кофе уучихмаар санагдах үед ч их тустай гэнэ. Энэ тухай иогийн багш мэргэжилтэй 39 настай Ноёел Шроедер бидэнд ирүүлжээ.

    Цэцэрлэгтээ анхаарах

    Цэцэрлэг гэдгийг бид сайхан ургамал, цэцэгтэй томоос том хүлэмж, хашаа гэж боддог ч үнэндээ гэрийн тань цонхны тавцан дээр, таны ширээн дээр таны ургуулсан таны л цэцэрлэг бий. Цухалдсан үедээ шарлаж хатсан навчийг нь тасдаж, тоос шороог нь арчиж, услаад үз. Цэцэрлэгээ хайрлаж, арчлах үед танд тайвширъя, өөртөө анхааръя гэсэн бодол төрнө.  Хүүхдэд зориулсан санхүүгийн хичээлийн багш Шая Оливарриа, 30 настай.

    Роман унших

    Иогийн хичээлээ тараад гэр рүүгээ галт тэргээр явахдаа л би өөртөө цаг гаргадаг. Галт тэрэгний дуу, хөдөлгөөн, тэр дотор яваа хүмүүсийг харж олон сайхан бодолд автана. Энэ зуур сонгодог роман унших дуртай ч бүх л өдөржин хүмүүст философи заасныхаа дараа зүгээр Хүмүүс сэтгүүл шүүрч аваад Брад, Анжелина хоёр ямархуу байгааг унших дуртай. -Иогийн төвийн эзэн, 37 настай Садие Нардини, Нью-Йорк хот.

    Эмэгтэйчүүдтэй нөхөрлөх

    Нөхөр охиноо ажил сургуульд нь гаргаж өгчихөөд би ажилдаа явахынхаа өмнө компьютерээ асааж, блогоо бас фэйсбүүкээ шалгана. Өдөр бүрийг ингэж эхлүүлэх нь надад өөрийгөө олж байгаа юм шиг л санагддаг. Учир нь би ганцаараа үр хүүхэд, ажил гэсэн балансыг алдчихгүй юмсан гээд гүйж яваа ээж биш ээ гэдгийг тэд сануулдаг юм. -Мелание Эдвардс, технологийн мэргэжилтэн, 28 настай, Флорида муж.

    Мопед унах

    Маш сонирхолтой хотод амьдардагийнх сэтгэлээр унасан үедээ би мопедоороо зугаалдаг. Хүмүүсийн амьдралыг сонирхон харах тэр л үед би хийх ажил, бухимдуулаад байгаа зүйлийнхээ талаар бодохгүй байж чаддаг. Шатар тоглоод сууж байгаа өвгөчүүл залуу насандаа юу хийж бүтээсэн бол гэж бодохоос хорхой хүрдэг. -Жан Маклиннс. Инээдмийн жүжигчин, 48 настай, Лос-Анжелос хот.

    Байгалийн зураг үзэх

    Гэр ахуйн тохижилтонд зориулж амны даавуун арчуур, дэр, ороолт зэргийг урладаг учраас би байгалийн зураг үзэх дуртай. Мухардалд орсон үед би ургамал, цэцгийн тухай ном сэтгүүлийн цуглуулгаа харах дуртай. Гэхдээ ихэнхдээ л өөрийнхөө авсан зурагнаас цэцгийн дэлбээ, хэлбэр, нугалаа, ирмэг зэргийг нарийн ажиглаад сууж байдаг. Байгалийн зураг ажилд маань хэрэгтэй олон шинэ санаа өгөхөөс гадна намайг амрааж тайвшруулдаг. -Кристине Смит, Сакраменто хот.

    Халуун усанд орох

    Боломжтой үедээ би байшингийнхаа ард байх халуун усны онгоцоо дүүргэж, нам гүм амрахыг хичээдэг. Адал явдал, чимээ шуугиантай нэг өглөө дуусч гурван хүүгээ сургуульд нь явуулаад ингэж амарсан өдрөө би бага стрессдэж, бухимддаг юм шиг санагддаг.  Хөвгүүдийн хичээл тармагц сургуулиас нь ааваад номын сан, хөлбөмбөгийн клуб, каратегийн хичээлд нь хүргэж өгөөд дуусмагц нь цуглуулж аваад гэрийн зүг хөдөлнө. -Уэнди Уолкер, 42 настай, Стэмфорд хотын зохиолч.

    Мөрөөдөх

    Гэр бүлийнхнээ унтсаны дараа би гав ганцаараа халуун шүршүүрт орох дуртай. Шүршүүрт орж байхдаа би өөрийгөө халуун орны наран шарлагын газарт дал модон дунд барьсан шүршүүрт зогсож байна гэж төсөөлнө. Тэр сайхан арал дээр ямар ч компьютер, ямар ч хугацаа нь тулсан ажил, унтахгүй гэж зөрүүдлэх хүүхдүүд, ямар ч хариуцлага байхгүй. Уснаас гарахад угаалгын өрөө маань тэр чигтээ уур манантай байна. Надад тэр арал дээр л байгаа мэт санагдана. Ингээд л орондоо тайвширсан, сэргэг, эрч хүчтэй ордог доо. -Балтимор хотын PR мэргэжилтэн Эрика Алстон

    Төгөлдөр хуур

    Ажил, гэр бүл, найз нөхөд, нэргүй гэрийн ажил, өндөр настай аавыгаа асрах гээд энэ бүхэн намайг төгөлдөр  хуураас минь олон жил холдуулсан. Сүүлийн үед бусдад анхаарал хандуулахын тулд эхлээд өөртөө анхаарах ёстойг ойлгож, өдөрт хэдэн минут төгөлдөр хуураа тоглож байгаа. Ер нь Шопены хөгжмийг тоглож байхдаа ямар ч хүн асуудал, бухимдлаа бодохгүй шүү дээ. -Сузан Уилсон Соловик. Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих төвийн тэргүүн. 52 настай.

    Муур

    Муурынхаа үс ноосыг самнаж, гэдсэнд нь нүүрээ наах хичнээн сайхан. Хамгийн хайртай мууртай ингэж тоглох үед би бүх алжаалаа тайлж, эрч хүчээр сэлбэгддэг. Ажил, тэр олон асуудалд биш зөвхөн муурандаа анхаардаг. Муураа эрхлүүлж дуусахдаа би дэлхийг ч эргүүлэх хүчтэй болсон байдаг. -Спортын сэтгүүлч 47 настай Померой. Умард Хэмптон

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй