Ажил, гэр лүүгээ нийтийн тээврээр зорчдог хүмүүсийн хувьд унаа хүлээх нь нэлээд тэвчээр шаардсан, уйтгартай санагддаг. Тэгвэл английн нэр нь үл мэдэгдэх хүн автобус, метроны буудал дээр унаа хүлээж байгаа хүмүүсийг сонины гэрэл зургийн тусламжтайгаар нэлээд өөрчилж, сонирхолтой цуврал зургууд дарсан байна. Английн хатан хаанаас эхлээд загвар өмсөгч, хөлбөмбөгчин, дуучин цаашлаад нохой, гахай, шувууны толгойг хүний бие дээр залгаж, сонирхолтой өгүүлэмжтэй зураг бүтээж чадсан байна. Сайн ажиглавал энэ зургуудыг Лондон хотын төвийн метроны буудалд авсан болохыг нь харж болох гэнэ. Зурагчин энэ зургуудаа ажлын өрөөндөө уйтгарлаж суугаа найзууддаа илгээж, улмаар интернетэд цацсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт