АШУИС-ийн Сургалтын эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Тус эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих юм. Монгол Улсын Засгийн газраас Их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх хариуцлга хүлээнэ. Их сургуулийн сургалтын эмнэлэг ашиглалтанд орсноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд, тус сургуулийн төгсөгчид, салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн эмнэлзүйн ур чадвар сайжирч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх бүрэн боломжийг бий болгож, өндөр түвшний оношилгоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн эмнэлзүй, био-анагаахын судалгаанууд цогцоор хийгдсэнээр олон улсын түвшинд тавигдах эрдэм судлалын ажлын чанарын түвшин сайжирах ач холбогдолтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт