Хоол хүнс хүүхдийн зан аашинд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү. Өдөр тутам хэрэглэдэг дараахь 5 хүнс хүүхдийн зан аашинд сөргөөр нөлөөлдөг гэж хүнс судлаачид үзсэн байна.

Хэрэв таны хүүхэд лактоз буюу сүүний хүчилд тэсвэргүй эсвэл сүүн бүтээгдэхүүнд дэх уурагнаас харшилдаг бол та түүний зан биеэ авч явах байдалд өөрчлөлт орохыг анзаарч болно. Ийм үед хүүхдүүд уцаартай, хэгжүүн, дээрэнгүй болдог. Сүүний хүчилд тэсвэргүй, харшилтай хүүхэд амархан ойр, ойр ханиад хүрэмтгий, чих нь үрэвсэх хандлагатай байдаг. Ийм үедээ хүүхдэд гэдэс нь базлах шинж тэмдэг илрэх бөгөөд 1-2 настнууд тайван биш, уцаартай болдог аж.
Дэлхийн олонд оронд будагч бодистой хүнсний хүүхдэд нөлөөлөх сөрөг нөлөөнөөс зайлсхийж хэрэглэхийг хориглосон байдаг. Энэ нь хүүхдийн анхаарал төвлөрөлт сөргөөр нөлөөлж бухимдуу болгох ба толгойн өвчин үүсгэж, зан авирт хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Будагч бодис та бидний огт таамаглахгүй иогурт, талх гэх мэт өдөр тутмын хүнсэнд ч байж болно.
Чихэрлэг хоол хүнс хэрэглэсний дараа богино хугацаанд хүүхэд идэвхитэй срэгэлэн гэмээр нэгэн болдог ч ийм хүнсийг удаан хугацаагаар хэрэглэвэл хүүхэд сэтгэл хямрал, сэтгэхүйн өөрчлөл, нойрны эмгэгтэй болдог байна.
Хүүхдийн зан аашинд нөлөөлддөг хэд хэдэн нөөшлөгч бий. Нитрат, нитрит, содийн бензот гэх мэт. Үүнээс гадна содийн глютамин гэх амт, үнэр оруулагч хүүхдийн зан аашинд өөрчлөлт оруулж толгой өвтгөдөг байна. Содийн бензотийг хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн худалдаанд элбэг байдаг жимсний шүүсний найрлагаас олж харж болно.
Өндөг, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, самар гэх мэт зүйлсээс хүүхдүүд харшилтай байх нь бий. Хэрэв хүүхэд тухайлсан нэг хүнснээс харшилдаг бол тэр хүнс нь хүүхдийн биед төдийгүй зан авирт ихээхэн өөрчлөлт өгдөгийг хүмүүс мэддэггүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт