Элэгний Ц вирусын эмчилгээнд дэлхий дахин Харвони эмийг хэрэглэж байна. Тус эмийг Калифорн мужид төвтэй Гилеад Сайнсэс Инк компани үйлдвэрлэж, дэлхий даяар 185 сая хүн хэрэглэж байна. Гилеад компани өнгөрсөн онд зөвхөн Харвони эмийн борлуулалтаас 13.8 тэр бум ам.доллар олжээ.
Гилеад Сайнсэс компани үүсэн байгуулагдсан үеэсээ олон төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан ч сүүлийн жилүүдэд Хүний дархлал хомсдолын вирус, гепатит Б, гепатит Ц вирус, томуугийн эм үйлдвэрлэх чиглэлд анхаарч ажиллах болжээ. АНУ-ын Калифорн мужийн Фостер хотод төвтэй тус компани Умард Америк, Европ, Австралид үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оны байдлаар тус компанид 7900 хүн бүтэн цагаар ажиллаж байжээ.
Элэгний Ц вирусын Хармони эмийг 2014 оны 10-р сард худалдаанд анх гаргасан бөгөөд 8-12 долоо хоногийн хугацаанд өдөр бүр ууж хэрэглэсэн тохиолдолд өвчний эдгэрэл 94-99 хувьтай байдаг байна. Гэхдээ Харвони эм нь бүх л эм, эмийн бүтээгдэхүүний адил гаж нөлөөтэй. Тухайлахад ядрах, дотор муухайрах, толгой өвдөх, суулгах, нойргүйдэх зэрэг нийтлэг гаж нөлөө үзүүлэхээс гадна харшил, зүрх судасны өвчин гэсэн илүү ноцтой гаж нөлөө үзүүлэх талтай. 2015 оны 3-р сард Гилеад Сайнсэс компаниас албан ёсоор Харвони болон Совалди эмийг зүрхний эмтэй хавсарч хэрэглэсэн тохиолдолд зүрхний цохилт хэт удаашрах гаж нөлөө үзүүлэхийг анхааруулжээ.
АНУ-д Харвони эмийн бүтэн эмчилгээний өртөг 94 мянган ам.доллар бөгөөд хэт өндөр үнэтэй эмчилгээ учраас Америкийн иргэд Энэтхэг зэрэг улсад эрүүл мэндийн зорилгоор жуулчилж АНУ-д зарагддаг үнээс нь 99 хувь хөнгөлсөн үнээр худалдан авах болжээ.
Энэтхэг улсад Зидус Кадила компани ЛедиХеп нэртэй Харвони эмийн хямд үнэтэй хувилбарыг үйлдвэрлэж, худалдан борлуулж байна.
Дашрамд мэдээлэхэд гурав хоногийн өмнө АНУ-ын Холбооны шүүх Гилеад Сайнсэс компанид гепатит Ц вирусын эмний патент зөрчсөн тулд Мерк нэртэй ижил төстэй эм үйлдвэрлэгч компанид 200 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Мерк компани гепатит Ц вирусын эсрэг Зепатиер нэртэй эмийг саяхан худалдаанд гаргажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт