ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гранд Мед Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэд эрүүл мэндийн байгууллагуудаас 8 төрлийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байдаг. Тухайлбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ оношийн бүлгээс хамааран хөнгөлөлт эдэлдэг. Түүнчлэн амбулаториор үйлчлүүлэх, оношилгоо шинжилгээ өгөх, уламжлалт эмчилгээ, рашаан сувилалд сувилуулах, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт гэсэн үйлчилгээнүүд багтдаг.

    Хоёр жил дараалан бүх нийтийн санал асуулгаар шилдэг эмнэлгээр шалгарсан Гранд Мед Эмнэлэг үйлчлүүлэгчиддээ үргэлж шинэлэг зүйлсийг хүргэсээр байдаг. Тус эмнэлэг нь Нийгмийн даатгалын ерөнхий газартай “Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ”-ний чиглэлээр эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж энэ оны нэгдүгээр сараас эхлэн Эрүүл Мэндийн Даатгалын хөнгөлөлт  үзүүлэн үйлчилж байна.

    Хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 тоот тушаалын дагуу явуулах бөгөөд тус тушаалд зааснаар оношын хамааралтай өвчний жагсаалтын 1-107 дугаарт бүлэгт хамаарах онош тогтоолгосон даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлт эдлэн Гранд Мед Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.

    Мөн Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын баталсан тушаалаар эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн нь хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл 175 мянган төгрөг, улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл 300 мянган төгрөгийн хувьсах зардалд үндэслэн  өөрийн хэвтэн эмчлүүлэх оношдоо тохирсон хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдлэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй