ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    GPS-тэй таксины тоолуур МУ-ын хуулийг зөрчиж байна

    Таксийн үйлчилгээ 1990-ээд оны эхээр өмч хувьчлалын нэрийн дор үгүй болж 1993 оноос эхлэн сэргэжээ. 2003 онд таксийн тоо дээд цэгтээ хүрч 61 байгууллагын 3960 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1000 хүн тутамд 3-4 такси ноогдон, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрсэн байна. Харин өнөөдөр хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгж байгууллагын 550 тээврийн хэрэгсэл таксийн үйлчлгээнд ажиллаж байна.Таксийн тээврийн хэрэгслийн парк үндсэндээ 100% БНСУ-д үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслээс бүрдэж байна.Таксийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, тэдгээрийн тээврийн хэрэгслийн тоо эрс цөөрсөн нь татварын элдэв дарамтнаас гадна тухайн зах зээлийн ихэнх хэсгийг хуучин такси үйлчилгээний компаний таксиг гэрээгээр түрээслэн ажиллаж байгаад түрээсийн хугацаагаа дуусгаад эзэмшиж байгаа тээврийн хэрэгслээ хувьдаа шилжүүлэн авсан иргэд таксийн хууль бус үйлчилгээ эрхлэн амьжиргааны орлого олох эх үүсвэр болгож байгаа зэргээс шалтгаалж байна.

    2002 онд “Нийтийн таксийн үйлчилгээ” MNS 5122 : 2002 стандарт батлагдан гарсан нь таксийн үйлчилгээг зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх, ажил үйлчилгээний нийтлэг нөхцөл шаардлага, үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын түвшинд таксиметрийн баталгаажуулалт өнөөгийн байдлаар Таксиметрийн баталгаажуулалтыг сайжруулахын тулд Олон улсын Хууль эрхийн хэмжил зүйн байгууллагаас гишүүн орнууддаа зориулан гаргасан OIML R 21:2007 зөвлөмжийг эх хэлнээ орчуулан MNS OIML R 21:2014”Таксиметрийн хэмжил зүйн болон техникийн шаардлага, туршилтын аргачилал” стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар тогтоолоор үндэсний стандарт болгон баталсан.

    Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллагын OIML R21:2007 зөвлөмжийн дагуу улс орнууд дугуйны эргэлтийн импульс тоолох таксиметр ашиглаж байна. Зарим улс орнууд дэвшилтэд технологи ашиглан GPS системд суурилсан ухаалаг гар утасны программыг такси үйлчилгээнд ашиглаж эхэлсэн боловч хэрэглэгчид болон такси үйлчилгээ эрхлэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Сүүлийн үед зарим аж ахуйн нэгжүүд ухаалаг утсанд суурилсан GPS программ ашиглаж байгаа нь Монгол улсын хууль зөрчиж байгаа ба энэхүү программыг ашиглаж туршсан улс орнуудад гарсан сөрөг үр дагавар үүсэх, нэгж дамжуулалт хийх боломжгүй. Цаашид хэрэглэгчдийн эрх ашиг, хэрэгцээнд нийцсэн такси үйлчилгээг улам сайн хөгжүүлж, бүх таксиг тоолууржуулан улсын баталгаажуулалтанд тогтмол хамруулж байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй