Фукушимагийн осол гарсан 2011 онд АНУ 21 муждээ нийт 104 цөмийн цахилгаан станцтай байжээ. Дэлхийд хамгийн олон цөмийн үйлдвэртэй, хамгийн их цөмийн хаягдал гаргадаг улс нь АНУ. Тус улс одоогоор хоёр цэгт цөмийн хаягдлыг газрын гүнд хадгалахаар сонгосон ч ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Эсэргүүцэгчид өөрсдийн газар нутаг дээгүүрээ цөмийн хаягдал дамжин өнгөрөхийг ч зөвшөөрөх ёсгүй гэж дэлхий дахинд уриалжээ.
Дэлхийд цөмийн цахилгаан станцаас гарч байгаа хаягдлыг багасгах олон шинэ технологи нэвтэрч байна. Хэдийгээр хаягдлын хэмжээг бууруулсан ч хаягдлаас ялгарах цацраг хүн төрөлхтөн, байгаль дэлхийг дор хаяж 100 мянган жил хордуулна гэдгийг санах ёстой. Тиймээс газар нутагтаа цөмийн хаягдал байршуулахыг бүү хэл хаягдал дамжин өнгөрөхийг ч зөвшөөрч болохгүй хэмээн Ногоон Америк уриалсан байна.
Үүний зэрэгцээ цөмийн үйлдвэртэй улс оронд цөмийн зэвсэг үүсэх аюултай анхаарах ёстой. Цаашлаад цөмийн эрчим хүчний үйлдвэртэй улс оронд энэхүү үйлдвэрийг чиглэсэн террорист халдлага болох, улс орны аюулгүй байдал алдагдах аюултай юм.
Хүний алдаа, байгалийн гамшгаас улбаалж цөмийн гамшиг нүүрлэх ч эрсдэлтэй. Чернобилийн ослын үеэр 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, олон мянган хүн цацрагт хордсон билээ. 2011 оны Фукушимагийн ослын үеэр 150 мянган хүнийг нүүлгэж, цөмийн ослын дараах цэвэрлэгээний ажлын эдийн засгийн үнэлгээ өнөөдөр ч гараагүй байна. АНУ-д Гурван Миль аралд 1979 онд болсон ослын дараах цэвэрлэгээ 15 жил үргэлжилж, 2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Эдгээр нь зөвхөн жишээ.
Хэрэв дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа 17 мянган цөмийн үйлдвэрийн үйл ажиллагаа доголдвол хүн төрөлхтөнд ямар аюул учирахыг төсөөлөхөд бэрх юм. Мөн ураны нөөц улам бүр өсөн тэлж буй үйлдвэрүүдийг хангахад хангалгүй бөгөөд АНУ, Их Британийн эрдэмтэд 10 жилийн дотор ураны нөөц дуусна гэж санал нэгтэй мэдэгдэж бйана. Ураны нөөц барагдах үед цаг уурын өөрчлөлтөнд хүчтэй нөлөөлдөг бага агууламжтай уран хэрэглэхээс өөр аргагүйд хүрч, ураны нөөцтэй улс орнуудад хайгуул хийж, олборлолтыг нэмэн хүрээлэн буй орчин улам доройтохыг Ногоон Америк байгууллагаас анхааруулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт