ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ардын аман зохиол, үлгэр туульсыг сэргээн сануулна

    “Үлгэрч өвөө эмээ”  зорилтот төслийг  Монгол улсын хүүхэлдэйн театр, Өлзий телевиз хамтран зохион байгуулахаар боллоо.  Монголчууд бид үеэс үед өв уламжлагдан ирсэн өвөрмөц түүх соёл, ёс заншил, амьдралын хэв  шинжийг аман зохиол, үлгэр туульсдаа шингээн үр удмаа сургаж хүмүүжүүлсээр ирсэн оюун цэлмэг ард түмэн билээ. Үндэстний баялаг өв болсон аялгуу сайхан монгол хэлээ дээдлэн хүндэлж, ардын аман зохиол, үлгэр туульсаа дэлгэрүүлэх зорилготой "Үлгэрч өвөө эмээ" зорилтот төсөл Монголд анх удаа зохион байгуулагдана.  Цаг зав зориулан үр хүүхдүүддээ үлгэр ярьж өгснөөр өвөө, эмээ, эцэг эх хүүхдүүдийн хооронд амьд нарийн нандин холбоо, ойр дотно харилцаа үүсдэг байна. Мөн чөлөөнд гарсан ахмадуудаа нийгмийн идэвхитэй харилцаанд татан оруулж, тэднээр дамжуулан мартагдах шахсан ардын аман зохиол үлгэр туульсыг сэргээн сануулах зорилготой. Уралдаанд 50-аас дээш насны ахмадууд оролцох бөгөөд гурван шатны турш өрсөлдөх энэхүү уралдаанд ардын аман зохиол, үлгэр туульсаас сонгох юм байна. Хамгийн шилдэг үлгэрч өвөө, эмээд 1 сая төгрөгийн шагнал олгоно. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй