ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хил дээр биеийн халууныг хэмжигч байрлуулжээ

    МХЕГ-ын дарга Д.Батмөнх, дэд дарга Б.Эрдэнэбилэгт тэргүүтэй албаны хүмүүс Буянт-Ухаа боомтын хил хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, өвчлөл гарсан болон халдварын сэжиг илэрсэн үед халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хилийн нэвтрэх цэгт хэрхэн хангаж байгаа тухай болон халдвараас урьдчилан сэргийлэх, өвчлөл гарсан болон сэжиг илэрсэн үед халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээ авах бэлэн байдалтай танилцлаа.

    Дэлхий дахинд шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүд сүүлийн жилүүдэд тогтмол бүртгэгдэж, тархалт ихсэнтэй холбогдуулан хилийн боомт дээр халдвар эсэргүүцэх  хариу арга хэмжээний бэлэн байдлыг Буянт-Ухаа боомтод тогтмол хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай болоод буй.  Энэ үед хилийнхэн манай улсын агаарын хилийн нэвтрэх цэгийн хяналтыг сайжруулах, эбола вирусын халдварт эрсдлийн үнэлгээг хийх, эрт сэрэмжлүүлэх, мэдээлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гарган, үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэв.

     Буянт-Ухаа боомт дахь хил, хяналтын байгууллага, авиа компани болон холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж сургалтанд хамруулж, зорчигчдод зориулан мэдээллийн самбар, зурагт хуудас байршуулан гарын авлагыг бэлтгэн тарааж байгаа аж.

    Мөн хилээр нэвтрэх цэгт зорчигчийн биеийн халууныг хэмжигч термокамеруудыг байрлуулж, APIS зорчигчийн мэдээллийн системийг суурилуулан голомттой бүс, нутгаас ирж буй зорчигчдийн хяналт, тандалтын судалгаанд ашиглаж байгаа аж. Монгол Улсад ирж буй зорчигчдын эрүүл мэндийг  “Эрүүл мэндийн тодорхойлох хуудсаар хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

    Хяналт, эрүүл мэндийн тандалтад нийт 10000 гаруй зорчигч хамрагдсан бөгөөд өвчтэй болон сэжигтэй зорчигч илрээгүй байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй