ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эх орон-Өнөөдөр

    1. УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй. Иймд Засгийн газарт хуулийн төслийг буцаахаар болов.

    2. УИХ-ын чуулганы хуралдаанаар борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох агуулга бүхий, хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэхээр товлосон ч АН ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл завсарлага авлаа.  


    Шар хад-Ботаник чиглэлд барьсан 2.36 км шинэ замыг нээх ёслол өнөөдөр болов.

    Өнөөдөр Дэлхийн Хуримтлалын өдөр. Блү Скай цамхагийн 1 дүгээр давхарын танхимд "Өнөөдрөөс хуримтлуулцгаая" нээлттэй өдөрлөг боллоо.

    Энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт төрөөд 24 цаг болоогүй нярай хүүхдээ гудамжинд орхиод явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймээс жирэмсэн байж байгаад төрөх хугацаа нь дөхсөн ч хүүхдээ яасан нь тодорхойгүй байгаа сэжигтэй иргэний мэдээллийг өндөр үнээр худалдаж авна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

    Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн  52 хүүхэд хоолны хордлого авсан ба тэдний гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй