
Фэйсбүүк компани хэрэглэгчиддээ зориулж нэгэн шинэ тохиргоог хийж эхэлсэн байна. Энэ нь хэрэглэгчийн сонголт байх бөгөөд та фэйсбүүкдээ үхсэнийхээ дараа аккаунтаа устгах эсвэл дурсамж болгон хадгалах гэсэн 2 сонголтын нэгийг идэвхжүүлэх боломжтой юм байна. Дэлхий дээр фэйсбүүк хэрэглэгч 1,4 тэрбум хүн байдаг бөгөөд сар тутамд 60 000 орчим фэйсбүүк хэрэглэгч ямар нэг шалтгаанаар нас бардаг ажээ. Хүмүүс нас барсан ч түүний аккаунт хэвээр байж түүний ойр дотны хүмүүст нотификэйшн буюу мэдэгдэл ирсээр байдаг нь зарим хүмүүсийн хувьд маш эмзэгээр тусдаг гэнэ. Тиймээс тус корпорацийнхан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж буй нь энэ юм. Ингэснээр удахгүй хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийн хэсэг дэх шинэ цэснээс фэйсбүүк акаунтаа хэвээр нь үлдээх эсвэл устгах гэсэн сонголтын аль нэгийг хийх боломжтой болох юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт