Эмэгтэйчүүдийн дэлхийн хүн амын тэн хагасыг эзэлдэг, үлдсэн хагасыг төрүүлж, өсгөдөг атлаа өөрсдийнх нь хувь заяаны талаар шийдвэр гаргах түвшинд хангалттай оролцож чадахгүй байгаа нь 21-р зууны хувьд эмгэнэлтэй хэрэг юм. Элле сэтгүүлээс #MoreWomen буюу #Илүүолонэмэгтэйчүүд кампанит ажлынхаа хүрээнд дэлхийн улстөрийн тавцанд эмэгтэйчүүд ямар оролцоотой байгааг гэрэл зургийн аргаар харуулжээ. Улстөр дэх эрчүүдийн зургийг фотошопоор арилгавал эмэгтэйчүүдийн тоо цөөн гэдэг нь нүдэнд тодхон харагдаж байна.
Нэг. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан Элизабет 2007 онд Букингемийн ордондоо дэлхийд тэргүүлэх Их 20 улсын төрийн тэргүүн нарыг хүлээн авч, хүндэтгэлийн зоог барьсан үеийн гэрэл зураг.
Хоёр. Залуу жүжигчин Эмма Уотсон өнгөрсөн 9-р сард НҮБ-ын чуулганд оролцож, эмэгтэйчүүдийн эрхийн талаар үг хэлэх үеийн гэрэл зураг.
Гурав. Их Британи улсын парламентын танхимд болж буй хэлэлцүүлгийн дүр зураг. 2013 он.
Дөрөв. Барак Обама ойрын зөвлөхүүдийнхээ хамтаар 2011 онд Осама бин Ладений нуувчинд цохилт өгөх талаар ярилцаж байна.
Тав. Африк тивийн улс орнуудын удирдагч нар 2013 онд Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын энхийн гэрээнд гарын үсэг зурах үеэр.
Зургаа. Улстөрд эмэгтэйчүүдийн оролцоо ийм дүр зурагтай байна. Тэгвэл боловсролын салбарт ямар байна вэ? BBC2 телевизээс зохион байгуулдаг тоглоомын шоунд дэлхийн улс, бүсүүдийн хамгийн шилдэг их сургуулиуд өрсөлдөж байгаа нь.
Найм. Их 8 улсын 2012 оны дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхий сайд Дэвид Камерон, Ерөнхийлөгч Барак Обама, Канслер Ангела Меркел, Хосе Мануэл Барросо нарын удирдагчид Аваргуудын Лигийн Челси, Баерн Мюнхен багуудын тоглолтын сүүлийн хормыг үзэж сонирхож байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт