Их Британи улсын эрдэмтдийн 120 мянган хүний дунд хийсэн судалгаа таны уур цухлыг төрүүлж магадгүй. Тэд хүний биеийн өндөр, биеийн жингийн индекс нь цалин хөлсөнд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Бусдаас дунджаар 2.5 инч өндөр нуруутай /6 см орчим/ өндөр эрчүүд өндөр албан тушаалтай байх магадлал 12 хувь илүү, жилийн орлого нь дунджаар 1611 ам.доллараар илүү байдаг гэнэ. Харин биеийн жингийн индексээрээ "илүүдэл жинтэй" хэсэгт багтаж байгаа эмэгтэйчүүдийн жилийн орлого 4200 ам.доллараар бага байх нь түгээмэл гэнэ. Өөрөөр хэлбэл биеэрхүү эрчүүд, туранхай бүсгүйчүүд илүү цалин авдаг байна.
Эх сурвалж: University of Exeter
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт