ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгоно

    Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачилга, үйл хэргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам талархан дэмжиж малчин түмэндээ туслах "Нэг хүүхэд -нэг нэмнээ", "Малчин оюутан" аяныг 3 дугаар сарын 3-наас эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулнах болжээ. Аяны хүрээнд бод, бог малын нэг буман нэмнээг малчдад нийлүүлж, нэг түмэн оюутан хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. "Нэг хүүхэд-нэг нэмнээ" аяныг ерөнхий боловсролын сургуулиуд зохион байгуулах бөгөөд 9-12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс гэх мэт материалаар малын нэмнээ оёно. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион байгуулах боломжтой. Харин их дээд сургуулиуд "Малчин оюутан" аяныг их, дээд сургуулиуд зохион байгуулна. Хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоог бий болгоно. Малчин түмэндээ туслах "Нэг хүүхэд-нэг нэмнээ", "Малчин оюутан" аяныг зохион байгуулахад сайн дураараа, идэвх, зүтгэлтэй оролцож, дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд, оюутан, сурагч, эцэг, эх, олон нийтэд уриалж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй