ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Туркын ард иргэдээс монгол ахан дүүстээ 100 тонн нүүрс бэлэглэлээ

    Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо” ТББ хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Монгол, Турк хоёр улсын эртний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлж байгаадаа баяртай байна. Тус дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран эмзэг бүлгийн өрхүүдийг хамруулж чадсанаараа энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нүдээ олсон арга хэмжээ боллоо” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй