81 настай өвөө Жэймс хүйсээ солиулж эмэгтэй болсон нь сүүүлийн үеийн Британичуудын ярианы гол сэдэв болоод байна. Тэрээр хагалгаанд орсны дараа нэрээ Рүт Рөүз болгон өөрчилсөн бөгөөд би өөрийгөө буруу биенд байгааг 9 настайгаасаа хойш мэдэрдэг байсан гэж хэлжээ.

Гурван хүүхдийн аав, дөрвөн ч ачтай тэрээр 4 жилийн өмнөөс гормоны эмчилгээ хийлгэсэн байна. Жинхэнэ эмэгтэй болох сүүлийн шат нь болсон бэлэг эрхтэний хагалгааг тэрээр өнгөрсөн долдугаар сард хийлгэсэн аж.

Тэрээр хүүхдүүдийнхээ ээжээс 11 жилийн өмнө салснаас хойш эмэгтэй хүн болохоор эргэлтгүй шийдэж, 4 жилийн өмнөөс олон нийтийн арга хэмжээнд эмэгтэй төрхөөр очих болсон байна. Рүт халалгаагаа хийлгэсний дараахь эмнэлэгт өнгөрөөсөн 5 хоног тэсэх аргагүй зовиуртай байсан ч үр дүн нь намайг үнэхээр баярлуулсан гэж ярьжээ.

Тэрээр эхнэртэйгээ 42 жил амьдарсан бөгөөд гэр бүлтэй болвол миний бодол өөрчлөгдөх байх гэж бодсон ч тэгээгүй. Эхнэртээ би сэтгэлийн гүн дэхээ хэлэлгүй нуусан учраас эмэгтэй болох шийдвэр маань гэр бүлийнхнийг минь ихэд цочроосон гэж ярьжээ. Тэрээр Британийн хамгийн өндөр насандаа хүйсээ солиулсан хүн болоод байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт