Франц улс хог хаягдлаа бууруулах зорилгоор зоогийн газрууд дагаж мөрдөх шинэ хууль баталжээ. Хууль амьдралд хэрэгжвэл жил бүр Францын зоогийн газруудаас гардаг 1.5 сая тонн хаягдлын хэмжээ буурах гэнэ. Шинэ оны эхний өдрөөс Франц улс АНУ-ын жишгийг дагаж зоогийн газарт үйлчлүүлсэн иргэдэд идэж дуусгаагүй хоолыг нь өгч явуулдаг боллоо. Францчуудын хувьд үлдэгдэл хоолоо авч явах нь тэдний нийтээр хэвшсэн хэм хэмжээнд тохирдоггүй бөгөөд зарим үйлчлүүлэгчдэд шинэ хууль таалагдахгүй байгаа юм. Дашрамд мэдээлэхэд Франц улсад зөвхөн зоогийн газруудаас жилд 1.5 сая тонн хоолны хаягдал гардаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт