Вьетнам улсын Ханой хотод нэгэн хачирхалтай тохиолдол гарчээ. Хоёр настай ихрүүдийн нэг нь буржгар өтгөн үстэй, нөгөө нь шингэн шулуун үстэй болон өсч томрохын хэрээр хоорондоо төсгүй байгааг эцэг эх нь анзаарчээ. Тэднийг ДНК шинжилгээнд оруултал ихрүүд өөр өөр эцэгтэй болох нь тогтоогдсон байна. Эхэндээ ихрүүдийг төрсөнийх нь дараа солигдсон байх гэж бодож байсан ч Ханой хотын Генетикийн төв эмнэлэг тэд хоёр эцэгтэй нэг эхтэй болохыг тогтоожээ. Тэдний ээж одоо 34 настай. Ихрүүдийн нэг нь одоогийн нөхрийнх нь харин нөгөөх нь өөр хүнийх байжээ. Энэ бол маш ховор тохиолдол ч гэсэн байх боломжтой юм.
Эмэгтэйчүүдийн өндгөвч 12-48 цагийн дотор боловсордог бол эрэгтэй хүний үрийн шингэн 7-10 хүртэлх хоног амьдрах чадвартай байдаг тул энэ хугацаанд хоёр өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсоны бол ийм тохиолдол байх боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт