ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Далайн нөхөрсөг сүнс” олджээ

    Хавайн арлаас наймаалжны шинэ зүйл олдсон тухай мэдээлэл далай, тэнгисийн экосистемийг судалдаг эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Цагаан өнгөтэй, нэвт харагддаг энэ наймаалжийг сөшл медиа хэрэглэгчид “Далайн эргийн нөхөрсөг сүнс” гэж нэрлэжээ.  АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын удирдах газраас наймаалжны шинэ зүйл олдсон гэж мэдээллээ. Хавайн арлын эрэгт 2-р сарын 27-нд гарч ирсэн өмнө нь огт харагдаж байгаагүй наймаалжний зургийг судалгааны багийнхан авч баримтжуулжээ.  Цагаан өнгөтэй, нэвт харагддаг энэ наймаалжийг сөшл медиа хэрэглэгчид “Далайн нөхөрсөг сүнс” гэж нэрлэсэн байна. Судалгааны багийнхан далайн ёроолоос геологийн судалгааны дээж цуглуулах зориулалттай алсаас удирддаг төхөөрөмжийн тусламжтайгаар энэ наймаалжийг санамсаргүй байдлаар олжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй