ОХУ-ын Сочи хотод болж өнгөрсөн төмөр замаар тээвэрлэх олон улсын ачааны хэмжээг тогтоох хурлаар ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 4 сая 1 зуу гаруй мянган тонн байхаар тогтлоо.
Энэ нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 2.5 дахин их юм гэж "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга Д.Жигжиднямаа нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.

Монгол Улсаас БНХАУ руу тээвэрлэх нийт ачааны хэмжээг 6 299 000 тонноор тохиролцсоноос төмрийн хүдэр 5 сая тонныг гаргахаар болсон нь өнгөрсөн оныхоос 1 сая тонноор илүү байна. Мөн ОХУ-аас Монгол Улс руу тээвэрлэх ачааны хэмжээ 1 574 000 тонн байгаа нь өнгөрсөн оныхоос 45 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ жил ОХУ-аас БНХАУ руу гарах 2.5 сая тонн түүхий нефть манай орныг дамжин өнгөрнө. Улаанбаатар төмөр зам дайран өнгөрөх ачаанаас нийт 50 сая гаруй ам.долларын орлого олно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт