ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Нэг сэтгэл” спорт өдөрлөг болно

    “Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлагаар “Нэг сэтгэл” уриатай хандивын заалны хөлбөмбөгийн спорт өдөрлөг арваннэгдүгээр сарын 8-9-нд Монголын хөлбөмбөгийн холбооны спорт зааланд болно.

    Тус өдөрлөгт МХБХ-ны шүүгчид нэгдэж, тэмцээнийг үнэ төлбөргүй шүүх аж. 2012 оны Үндэсний лигийн мэргэн бууч, “Сэлэнгэ пресс” багийн ахлагч, спортын мастер Ц.Түмэнжаргал аавынхаа эмчилгээнд зориулсан хандивын спорт өдөрлөг зохион байгуулахаар ийн зэхсэн энэ.

    Энэ намрын заалны анхны хөлбөмбөгийн тэмцээн гэдгээрээ онцлог болох бөгөөд уг өдөрлөгт шигшээ багийн 20 тамирчнаас оролцож буй багууд сугалааны дагуу драфтлаж багтаа авах боломжтой. Ц.Түмэнжаргалын хувьд 2013 онд Лаос улсад болсон “Challenge cup” тэмцээний үеэр зохион байгуулагч орны багийн эсрэг тэнцээний гоолыг (1:1) оруулсан. Түүний хувьд энэхүү гоол нь олон улсын тэмцээн дэх анхны гоол байсан юм. 

                                                                                                  Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй