ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ойрын 3 хоногтоо жавартай хүйтэн байна

    Баруун аймгуудын нутгаар: 7,11-нд нутгийн хойд хагаст, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 2 хоногтоо Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градус өдөртөө 25-30 градус, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 4-9 радус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларна.

    Төвийн аймгуудын нутгаар: 7,11-12нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 3 хоногтоо  Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.  Цаашдаа хүйтний эрч суларна.

    Зүүн аймгуудын нутгаар: 7-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр  бага зэргийн цас орж, салхи 9-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо  хүйтэн жавартай Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.  Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

    Говийн аймгуудын нутгаар: 7-8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим нутгаар 12-16 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй