Америкийн сансрын нисгэгч Скотт Келли 340 хоног сансарт ажилласныхаа дараа энэ долоо хоногийн мягмар гарагт эх дэлхийдээ эргэн ирлээ.
Сансарт цэцэг тарьж, олон төрлийн судалгаа туршилт хийж, эх дэлхийгээ гэрэлт зурагт буулган завгүй ажилласан тэрээр дэлхийд ирэхдээ 7 см өссөн байжээ.
Ер нь олон улсын сансрын станцид ажиллаад ирсэн сансрын нисэгчид дунджаар 3 хувь илүү өндөр болсон тухай тэмдэглэл байдаг гэнэ.
Үүний гол нууц нь хүний нуруу нугас дэлхийн татах хүчнээс холдож, ямарваа нэг таталт, даралт мэдрэхгүй удсанд оршино.
Харамсалтай нь Скотт Келли дэлхийн татах хүчний нөлөөгөөр удахгүй хэвийн өндөртөө эргэж орох гэнэ.
Эндээс өндөр болох өсөхийг хүссэн залуучууд хүүхдүүд нуруугаа амрааж байх ямар ач холбогдолтойг ойлгосон биз ээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт