Монголын хөлбөмбөгийн холбооныхон ойрын өдөр хөл хөдөлгөөн ихтэй, өрнүүн ажилтай байгаа. Шинэ Ерөнхийлөгч сонгохоос өмнө FIFA-гаас ирүүлсэн удирдамжийн дагуу шинэ дүрмээ боловсруулах түр хороог байгуулж, 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилдаа орсон.
Ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэж байгаа А.Ганбаатарыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, FIFA-гийн албан ёсны цахим хуудаст түүний мэдээллийг оруулсан байна. Түүний шийдвэрээр Монголын хөлбөмбөгийн холбооны өнгөрсөн хугацааны санхүүгийн баримтад “Өлзийт Экаунт Аудит” ХХК-аас аудит шалгалт оруулжээ.
МХБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ХХБ-ны Б.Мэдрээ, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нараас Б.Ганболдыг ялж чадах ганц хүн нь Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэмээн хөлбөмбөгчид дүгнэж байгаа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт