Монгол улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичигийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дэх удаагийн шалгалт эхлэх гэж байна.
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд заавал тэнцсэн байх шаардлагатай.
Шалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.
Шалгалтын бүртгэл 3-р сарын 4, 7, 9, 10, 11-ний өдрүүдэд 08.30-12.30, 13.30-17.30 цагийн хооронд аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдэд болно.
Иргэн та байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгүүлэгч нь 18-39 настай буюу 1976 оны 3-р сарын 5-аас 1998 оны 3-р сарын 4-ний өдрийн хооронд төрсөн, хорих болон түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй абйх, солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, монгол улсаас гарах эрхээ хягзаарлуулаагүй байх шаардлагатай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт