ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүй үл таслах ёс

    Орчин цагийн анагаах ухаанд хүүхдийг эхээс төрмөгц хүйг нь тасалж, хавчдаг. Дараа нь эхийн биеэс эхэсийг гаргадаг.  Тэгвэл хүүхдийн хүйг таслахгүйгээр ихэстэй нь хамт байлгадаг ёс байдаг гэнэ. Аделе Аллен гэх ээж хүүгээ төрсний дараа бүхэл бүтэн зургаа хоногийн турш эхэсийг нь хамт авч явсан байна. Ингэснээр хүүхэд эхэс дотор үлдсэн цусны 30-50 хувийг авах ач холбогдолтой гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл хүүгийн хүй нь зургаа хоногийн дараа хар аяндаа тасарсан гэсэн үг юм. Бадамлянхуан төрөлт гэх энэхүү ёсоор бол өөрөө унах хүртэл нь хүүхдийн хүйг тасалдаггүй байна. Аделе бүсгүйн хувьд хоёр дахь төрөлт бөгөөд хүүгийнхээ эхэсийг зургаа хоног хүйтэн цүнхэнд хадгалжээ. Хүүгийн эхэс үнэр орсон тул давс, сарнайн дэлбээ цацаж муухай үнэрийг нь дарсан байна. Их Британий Хатан хааны эх барих эмэгтэйчүүдийн коллежоос энэ ёс нь халдвар дамжуулах эрсдэлтэйг анхааруулжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй