
Эрчим хүчний яамны хурлын танхимд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг Зохицуулах Газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “ТОСК” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын оролцсон зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр “ТОСК” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Буянт ухаа 2”, “Буянт ухаа 3” орон сууцны хорооллыг дулааны эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөлдөв. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Спорт цогцолборын урд талд байршилтай нийт 32.4 Га газарт “Буянт-Ухаа 2” , “Буянт ухаа 3” орон сууцны хорооллын барьж байгуулах ажлыг “ТОСК” ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 46,6Гкал/цаг дулааны эрчим хүчээр хангах шаардлагатай байгааг ТОСК-ийн мэргэжилтнүүд танилцууллаа. “Дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Буянт ухаа, Яармаг чиглэлийн дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлууд хийгдсэн хэдий ч шинээр төлөвлөгдөж байгаа болон баригдаж байгаа барилгажилтыг бүрэн хангах нөөц бололцоо хүрэлцээгүй хэвээр байгаа юм. Зөвлөгөөнд оролцогсод энэхүү асуудлаар хэлэлцэж, дулааны нөөц эх үүсвэрийг тодруулах, Буянт ухаа хорооллыг дулааны эх үүсвэрээр найдвартай хангах үүргийг “УБДС” ТӨХК-ны удирдлагад өглөө. Тодруулбал, “Буянт ухаа 2” хороолол нь 28.75 га газарт нийт 6492 өрхийн 9-12 давхар 108 орон сууц, 280 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, 1250 хүүхдийн хоёр сургууль, 5 давхар үйлчилгээний төв 12, 400 машины нэгдсэн гарааш, 5 давхар үзвэр үйлчилгээний төвийн барилга, “Буянт ухаа 3” хорооллын 3.65 га газарт нийт 335 өрхийн орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн барилгууд баригдах ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт