Шийдлийн цаг” уулзалтаар хөдөө, орон нутагт интернэт дамжуулах сүлжээ болон үйлчилгээний үнийг бууруулах асуудлыг ярилцаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Тус уулзалт Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газарт болж, тус газрын дарга Ц.Жадамбаа интернэт хэрэглээний хот хөдөөгийн ялгаатай байдлын талаар танилцууллаа.
Улаанбаатар хотод интернэт хэрэглээний 84 хувь нь төвлөрч байна.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна.
Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байна.
Интернэтийн сүлжээг дагаад хөдөө аж ахуйн бирж ажиллана, ноос ноолуур, махны үнэ гэхчлэн зах зээлийн мэдээлэл, цахим засаглалын үйлчилгээ авах зэрэг иргэдэд олон талын ач холбогдолтой, хөдөөгийн хөгжлийг хотынхтой ойртуулах боломж олгох том асуудал юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ асуудлыг энэ сарын 15-нд аймгийн төв, 4 сарын 1-ээс сумуудад нээхээр сүлжээ компаниуд, зохицуулах хороо, агентлаг ажиллах учиртай гэлээ.
Мөн Засгийн газрын энэ ажлыг гар утасны оператор компаниуд дэмжин идэвхтэй ажиллахыг уриалж, мобайл операторууд 4G үйлчилгээг энэ оны хоёр, гуравдугаар улиралд багтаан нэвтрүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж ажиллахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт