ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оюутан цэргүүд 6-8-р сард цэргийн алба хаана

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх боллоо.

    Хөтөлбөрийн бүртгэл 3-р сард эхэлж, хамрагдах оюутан залуусыг 6-р сард эрүүл мэндийн үзлэгт хамтруулан, тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгана.

    Түүнчлэн их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг 4-6-р сард сонгон суралцуулж, шаардлага хангасан оюутан залуусыг 6-8-р сард цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулна.

    Мөн “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг  8-р сард Дүүргүүдийн цэргийн штабт хүлээн авах юм байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй