ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ш.Өлзийбаярын хөгжмийн бүтээл дэлхийд тоогдож эхлэв

    СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын  ямарваа уралдаан, наадамд сойсон бүтээл цээжинд цойлж “давхидаг”. Тэрбээр ОХУ-ын Калуга хотод болсон “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдаанд оролцож, тусгай байр эзэлсэн байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө  түүний төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан “Вариаци Токката” бүтээл нь  Италийн Болонья хотод болсон олон улсын хөгжмийн зохиолчдын XVI уралдаанд гуравдугаар байр эзэлж байв. Мөн тэр жилээ “Алтан намар” наадамд морин хуур, найрал хөгжимд зориулсан концертоороо амжилттай оролцсон.

    “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог өнгөрсөн жил Авсрийн Вена хотод болсон Ф. Шубертын нэрэмжит уралдаанд оролцон гранпри хүртэхдээ түүний зохиолыг тоглосон гэдэг.

                                                     Д.Шинэцог

    Энэ жил “Алтан намар” наадам болохгүй хойшилсон тул тэрбээр туурвисан бүтээлээ ирэх жил сойно. Энэ наадамд хүч үзэхээр хөгжмийн зохиолч залуу морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан хоёрдугаар концертоо бичжээ. Түүний энэ зохиол сонгодог гурван ангитай. Морин хуур чуулгын хөгжимчин Н.Жигжиддорж тоглож, Ардын жүжигчин Ц.Батчулуун удирдсан байна. Тэрбээр өнгөрсөн зун “Цэн тогоруу”, “Эх орон дуудаж байна” хоёр ч киноны хөгжмийн аялгууг зохиосон аж.

                                              Д.Жигжиддорж

    2013 онд Морин хуур чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулгад зориулан “Оргилуун оркестр” удиртгал бичсэн гэнэ. Хөгжмийн зохиолчдын хөгжмийн шилдэг бүтээлийг Улсын санд жил бүр худалдаж авдаг. Өдгөө Улсын филармоний хөгжмийн зохиолчоор ажиллаж буй түүний “Дөрөө” модерн балет бүтээлийг өнгөрсөн жил 10 саяар худалдаж авчээ.    

                                                                                          Г.Золзаяа

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй