ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эхээс мэндлэхдээ 64 нярай тэмбүү өвчтэй төржээ

    Тэмбүү архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замын халдвар билээ.

    Монгол улсад тэмбүү өвчин ихэд дэлгэрч “улаан тарианы үе”-рүүгээ эргэж орлоо хэмээн хэвлэлээр мэдэгдэх болсон.

    ДЭМБ, НҮБ-ын тайлан судалгаанд Монгол улс дахь тэмбүү өвчний өнөөгийн байдлын талаар ямар тоон мэдээлэл байгааг танилцуулах гэж байна.

    ДЭМБ-аас тэмбүү өвчний халдвартай нэг сая жирэмсэн эмэгтэй бий хэмээн зарлажээ.

    Тэмбүү өвчин насанд хүрэгчдэд олон төрлийн эрүүл мэндийн асуудал үүсгэхийн зэрэгцээ хүүхэд амьгүй төрөх, нярай үедээ эндэх, дутуу төрөх, бага жинтэй, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх үр дагавартай.

    Одоогоос зургаан жилийн өмнө 97 улсын 1.4 сая жирэмсэн эх тэмбүүтэй байсны 80 хувь нь төрөхийн өмнөх хяналтанд хамрагджээ.

    Эндээс 215 мянган хүүхэд амьгүй төрөх, 90 мянган хүүхэд нярай үедээ нас барах, 65 мянган хүүхэд хугацаанаасаа өмнө, мөн бага жинтэй төрөх, 150 мянган хүүхэд тэмбүү өвчний халдвартай төрөх өндөр эрсдэлтэй гэсэн тооцоо гаргажээ.

    Харин Монгол улсад сүүлийн гурван жилд /2014 оны тайланд/ эрчүүдтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэй хүн, биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн насныхан, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчин нэмэгдсэн болохыг  НҮБ-ын ДОХ-ын сэдэвчилсэн багийн илтгэлд дурджээ.

    Мөн илтгэлд 2014 оны байдлаар Монгол улсад нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 5.2 хувьд тэмбүү илэрсэн гэжээ.

    Энэ нь 2009 оны үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн, харин дэлхийн зорилтоос гурав дахин өндөр байгаа үзүүлэлт.

    Жирэмсэн эхчүүдийн 5.2 хувьд нь тэмбүү өвчин илэрч улмаар төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд 2013 онд 28, 2014 онд 36 төржээ.Улаанбаатар хотын зургаан дүүрэгт тэмбүү өвчнийг оношлох 14 төв үйл ажиллагаа явуулж байна. 

    2009 оны 11-р сарын мэдээгээр эдгээр төвд урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдийн 3632 төрөлтийн нэгд нь төрөлхийн тэмбүү өвчин илэрчээ.

    Харин хяналтын бүлэг буюу тэмбүү өвчний халдвар авсан эмэгтэйн 3552 төрөлтийн 15-д нь төрөлхийн тэмбүү өвчин тохиолдсон байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй