ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хуримын ордонд жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт болно

    Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн газраас сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагийг "Гэр бүлийн өдөр” болгон зарлажээ. Мөн гэрлэх ёслолын ордон үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан залуу гэр бүлүүдэд чиглэсэн  сургалт зохион байгуулна. Уг сургалтуудыг Гэр бүл судлаач, доктор профессор Т. Намжил, Гэрлэх ёслолын ордны "Гэр бүл сургалтын төв” , мөн мэргэшсэн багш нар хамтран гэрлэх насны залуучууд, гурван жил ханилсан залуу гэр бүл, ЕБС –ийн төгсөх 12-р ангийн охид хөвгүүд, жирэмсэн эхчүүд,  хүүхдээ харж буй залуу ээжүүд, аавуудад зориулсан сургалтыг зохион байгуулна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 2016 оны 03-р сарын 12 –ны бямба гаригийн 11 цаг 30 минутаас "Жирэмсэн эхчүүдэд” зориулсан сургалтыг Эмэгтэйчүүдийн их эмч н.Цогзолмаатай хамтран явуулах аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй