Эхээс урагт халдвар дамжсантай холбоотой ямар үр дагавар гарах вэ?
Тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүүлээгүй тохиолдолд тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд хяналтандаа эрт орж, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь чухал бөгөөд ингэснээр дээр дурьдсан гарч болзошгүй хүндрэлүүдээс бүрэн сэргийлж чадна.
Тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Төрөлхийн тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн дээр өвчин эмзэглэлгүй хатуу яр /шархлаа/ гарна. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа буюу цавины булчирхай цочиж томорно. Хатуу яр нь эмзэглэлгүй байдаг ба эмэгтэйчүүдэд нүдэнд ил харагдахгүй газар гарч болдог тул энэ шинж тэмдгийг анзааралгүй өнгөрөөх тохиолдол байдаг. Эмчилгээ хийлгээгүй ч гасэн хатуу яр нь аяндаа алга болох ба тодорхой хугацааны дараа өвчний үе шат даамжирч арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ. Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарахаас гадна дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт илэрч, яс, үе мөчийг гэмтээдэг онцлогтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт