ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    iOS утсандаа Монгол хэлний их тайлбар толь татаж аваарай!

    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг /www.монголтоль.мон, www.mongoltoli.mn/ бүтээсэн.

    Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлтийг энэ хоёрдугаар сарын 2-нд боллоо.

    Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан гар утасны хувилбарыг хоёрдугаар сарын 2-ноос хэрэглэгчид шууд хүлээн авч эхэлсэн. Харин техникийн шалтгаанаар түүнээс 20 хоногийн дараагаас iOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг хэрэглэгчид хүлээн авах боломжтой гэдгийг тухайн үед мэдээлж байсан билээ.

    Тэгвэл Монгол хэлний их тайлбар толийн iOS хувилбарыг татаж авч хэрэглэхэд бэлэн боллоо.

    Монгол хэлний их тайлбар толийг зөвхөн уншиж хэрэглэхээс гадна хүссэн хүн бүхэн уг тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулах боломжтой бөгөөд www.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягт хандаж баяжуулалт хийж болдгоороо уг толь онцлогтой юм.

    Дараахь хаягаар хандаж татаж авна уу https://itunes.apple.com/us/app/id1084230579

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй