Давстай хоол их иддэг хүүхэд хэт таргалах, илүүдэл жинтэй болох нь их.
Гэдэсний хэсгээрээ тарган байх нь чихрийн шижинээс эхлээд олон төрлийн архаг өвчний шалтгаан болдог. Австрали улсын 4-12 насны 666 хүүхдийн шээсэнд шинжилгээ хийхэд хүүхдүүдийн 70 гаруй хувь нь эрүүл мэндэд тустай хэмжээнээс хэтэрсэн давс хэрэглэж байгаа нь тогтоогджээ.
Австрали багачууд өдөрт дунджаар зургаан грамм буюу цайны халбагаас их давс хэрэглэдэг байна.
Хүүхэд өдөрт 4-5 грамм давс хэрэглэх нь зохистой бөгөөд давс нэг грамаас нэмэгдэх тутам хүүдийн хэт таргалах эрсдэл 23 хувь өсдөг байна.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг талх, бяслах, гахайн мах, хиаманд давс их хэмжээтэй агуулагддаг.
Мөн давсархаг хоол идэх тусам чихэрлэг ундаа уух хүсэл нэмэгдэж, улмаар таргалах хүчин зүйл болдог байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт