"Гудамж" төслийн хүрээнд Шар хадны эцсийн уулзвараас Улиастай голын баруун эрэг дагуу шинээр барьсан 2.36 км автозамыг барьж дуусган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Энэ ажлын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн гадна зогсоолыг шинэчилсэн бөгөөд шинэ замаар нийтийн тээвэр зорчих тул тодорхой байршлуудад автобусны зогсоолтой болгосон байна.

Шинээр тавигдсан замын өргөн 8 метрийн өргөнтэй. Мөн БНСУ-ын замын стандарт бүхий материалаар хэвтээ тэмдэг, тэмдэглэгээг хийсэн аж. Зарим газарт үерийн далан хийж шаардлагатай хэсгүүдэд замын хашлагыг суурилуулсан байна.

Уг замын засварын ажлыг улсын төсвөөр өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт