ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    13 жилийн насжилттай микро автобуснууд ирэх сараас хасагдана

    Нийслэлд нийтийн тээврийн туслах чиглэлд 119 микроавтобус өдөр тутмын үйлчилгээнд 98 гаралтаар, буухиа үйлчилгээнд 170 тээврийн хэрэгсэл 23 чиглэлд  үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн Тээврийн газраас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 6/259 дугаартай “2003 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр бүртгэлийн сангаас хасах” тухай албан бичгийг бага оврын автобусаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлсэн.   Бүртгэлийн сангаас 2003 онд үйлдвэрлэсэн микроавтобусыг үйлчилгээнээс хасвал 11 аж ахуй нэгж байгууллага нэгжийн 37 тээврийн хэрэгсэл үлдэхээр байна.
     
    д/д Чиглэл Дансны тээврийн хэрэгсэл 2003 оны хасагдах тээврийн хэрэгсэл Үлдэх тээврийн хэрэгслийн тоо
    1 Туслах 119 97 22
    2 Буухиа 170 155 15
    Дүн 289 252 37
     
    Бага дунд үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Насжилтаар хасагдах 2003 оны тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-нээс бүртгэлийн сангаас хасах” шийдвэрээ хойшлуулж өгөх талаар хүсэлтийг Нийслэлийн Тээврийн газарт  ирүүлжээ. Мөн “Эс Энд Эй” ХХК-иас “БНХАУ-ын автобус үйлдвэрлэлийн компанитай 2015 онд хэлэлцээр хийж, манай орны стандарт шаардлагад нийцсэн дунд оврын автобус үйлдвэрлэх загварыг тохиролцож үйлдвэрлэлд оруулсан.  Харин нийслэлийн Тээврийн газраас дээрх байгууллагуудад хүргүүлсэн албан бичгийн хариу иртэл насжилтаар хасагдах тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилгээнд явуулах шийдвэрийг гаргаад байна.
     
     
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй