
Монголын үндэсний супер лигийн 2016 бүх оддын тоглолт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд хоёр өдрийн турш олон, сонирхолтой зүйлээр дүүрэн болж өнгөрөв. Тоглолт эхлэхийн өмнө үзэгчдийн дунд хөгжилтэй гурван тэмцээн явагдлаа. Эхний тэмцээн нь зооны голд бөмбөгийг нэг гараар дарж 10 эргэн бөмбөгөө залж шиидрүү оруулж хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн нь ялах байсан. Нийт 10 оролцогчоос 21 секундэд даалгавраа гүйцэтгэж Скайтелийн азын дугаарын эзэн болсон юм. Гурван тэмцээнд оролцсон бүх үзэгчдэд дараагийн өдөр болох тоглолтын тасалбар бэлэглэжээ. Жил болгон хөтөлдөг жүжигчин Цоомоо хөтөлж үзэгчдийг хөгжөөж байсан нь тэмцээний бас нэгэн шигтгээ болж байлаа. Тамирчдыг дунджилж буй оноо, самбараас бөмбөг авалт зэрэг статистикыг нь зарлсны дараа тоглогчид халаатандаа гарч зарим үед тохолт хийж байсан нь үзэгчдын дууг ихэсгэж улам ч их хүлээлт үүсгэсэн юм.
Төрийн дуулал эгшиглүүлсний дараа тоглолт эхэлж Баруун, Зүүн бүсүүд ээлж дараалан оноо авч үзүүштэй довтолгоо, тохолтуудыг хийж байлаа онцлох нэгэн тохолт нь цагтаа уралдсан Цэвэлдоржийн тохолт байсан юм. Нэгдүгээр үе Зүүн 35:31 баруун бүс гэсэн оноотойгоор тоглолт дуусаж “Холын зайн шидэлт”-ын тэмцээн эхэллээ.

Энэ тэмцээнд нийт найман тоглогч орсон ба лигт хамгийн өндөр хувьтай шидэж байгаа шилдэг найман шидэгчид орсон. Эхний үеэс хамгийн өндөр оноотой Н.Золжаргал 23 оноо, Мөнхтүвшин 27 оноо, Мөнхболд 18 оноо тус тус авч финалд шалгарч өнгөрсөн жилийн аварга Н.Золжаргал финалд 18 оноо авснаар аваргаа хамгаалж чадсан юм. Тэрээр хоёр онооны алаг бөмбөгөө 5-4 амжилттай болгосон нь түрүүлэхэд гол зүйл нь болсон.

Эхний хагасыг найман онооны илүүгээр баруун бүс илүүрхэн дуусгаж чадсан.Үүний дараагаар “Ур чавдварын тэмцээн” нэгэн сонирхолтой дүрмээр болсон юм.Энэ жилээс Том тоглогчид орж байгаа нь бас нэгэн шинэлэг зүйл байлаа. Төвийн тоглогчдоос Чу Мадабум, харин холбогчдоос Крис Жонс нар финалд шалгарч “шидэт” Жонс аварга боллоо. Түүний холын шидэлт нь бүгд эхний оролдлогоор амжилттай болсон билээ.
Гуравдугаар үе дуусаж “Багийн тэмцээн” болсон. Энэ тэмцээнд Багийн эзэн, Ахмад тоглогч, эмэгтэй тоглогч, одоо тоглогч буй тоглогч гэсэн бүрэлдхүүнтэйгээр оролцдог. Энэ шаардлагыг хангасан таван баг орж SBL Хасын хүлгүүд, Баянгол сентоза ирвэс гэсэн багууд финалд шалгарч 55 секундээр SBL баг аварга авлаа. Зооноос Баярцогт дасгалжуулагч хоёр удаа гоол хийснээр баг нь бага секундэд амжилттай дуусгасан юм.

Дөрөвдүгээр үе эхэлж багууд хамгаалалтаа илүү нягт болгож, илүү чанартай довтолж байлаа. Сүүлийн хэдэн минутанд баруун бүсийн довтолгоо ээлж дараалан амжилттай болсноор 112-109-р баруун бүс хожлоо. Баруун бүсээс легионер тоглогчдоос Андрэ Броун 30 оноо 12 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт хийж “үнэ цэнэтэй тоглогч” болсон бол, Билгүүн 21 оноо 4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж мөн “үнэ цэнэтэй тоглогч” болсон юм.
Хамгийн сүүлд үзэгчдийн хамгийн их хүлээлт үүсгээд байсан “Слэм Данк”-ын тэмцээн боллоо.Шүүгчдээр гурван удаагийн аварга ОУХМ Баторших, ОУХМ Мөнхболд, Улсын шүүгч Энхсайхан, Дасгалжуулагч О.Баярцогт, Андрэ Броун.
Дөрвөн тохогч орж тэдний дундаас Майк Андерсон, Марвелл Харрис нар финалд шалгарч үзэгчдыг уулга алдуулсан гоёмсог данкыг хийж байлаа. Харрис 360 эргэж мөн торгуулын шугамнаас шахуу үсэрч тохсон нь үзэгчдийг бүхэлд нь байлдан дагуулж түүнийг аварга болгосон юм.
П.Батзаяагийн нэрэмжит шагнал болох зүүн гараар тохож буй хэлбэртэй цомыг “Пиппен” хочит П.Батзаяа өөрийн биеэр гардуулжээ. Тэрээр алтан үеийн цөөхөн тохогчдын нэг бөгөөд анхны “Слэм Данк”-ын аварга юм.
Бүх Одод-2016 Монголын анхны Цагирган дээрээс довтлох тэмцээний аварга, Сагсан бөмбөгийн Олон Улсын Хэмжээний мастер," Монгол Пиппен" Пүрэвбатын Батзаяагийн нэрэмжит "Sprite Slam dunk Contest"-д Супер лигээс шилэгдсэн шилдэг 4 данкер өрсөлдлөө.Оролцогч бүр үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн данкуудыг хийж галзуу байлаа.2015-16 оны улирлын Спрайт Слэм Данк тэмцээний аваргаар 360 градус эргэж, чөлөөт шидэлтийн шугамнаас шахуу үсэрч тохсон тохолтоороо СБЛ Хасын Хүлэгүүд багийн тоглогч Марвелл Харрис аваргаллаа.ОУХМ П. Батзаяагийн нэрэмжит тэмцээний анхны аварга!!
Дараагийн өдрийн тоглолт буюу Монголын үндэсний шигшээ баг болон Легионеруудын хооронд хайнаагаа хагалах чухал нэгэн тоглолт болсон юм. Тоглолт эхлээд хоёр баг онооны тэргүүллээ ээлж дараалан авч байсан ч дөрөвдүгээр үе эхлэхэд 11 онооны илүүтэй болсон байлаа. Энэ үед “Талын Хөх Чононууд” илт сэргэж мөн фанатууд тоглолтын нэг хэсэг болж 101:98 харьцаагаар хожсон юм. Энэ тоглолтонд Т.Санчир 30 оноо найман самбараас бөмбөг авсан бол Г.Баттөр 23 оноо авчээ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ЯЛЛАА. Монгол Улсын Үндэсний шигшээ баг 101:98 АНУ-ын ЛЕГИОНЕР ТАМИРЧДЫН БАГ 101:98 Тоглолтын 4-р үед 11 онооны зөрүүтэй хожигдож байсныг гүйцэн оноог барихад ордонд цугласан үзэгчдийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч, фанатуудынхаа итгэлийг Талын Хөх Чононууд алдалгүй хамгаалалтандаа нягт ажилласаар ЯЛАЛТЫГ АВЧ ЧАДЛАА. Атгасан гар мэт нэг цул болон тоглож Монгол түмнийхээ магнайг ахин нэг тэнийтэл баярлуулж гайхамшигт ялалт байгуулсан Талын Хөх Чононууддаа баярлалаа!!! Дахин олон олон удаа Монголчуудаа ялалтын буухиагаараа баярлуулаарай ЗАЛУУСАА!!!

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт