ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай”  А/155 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй