
Баруун аймгуудын нутгаар: 3-нд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр үе үе 20м/с хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд Алтайн уулсаар салхи үе үе 14-16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч эрс сулхан байх ч 3-наас хүйтэрч Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 4-9 радус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 5-6-нд зарим газраар 9-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо хүйтний эрч эрс сулрах ч 4-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 6-7-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи хойноос 18-20м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Ойрын 4 хоног ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 4-нөөс бүх нутгаар хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 4-нд зарим газраар цас, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 5-6-нд зарим газраар 12-16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногтоо ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. 4-нөөс хүйтэрч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт