Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд БАКАЛАВРын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2016-2017/Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилд нийт 123 иргэнийг бакалаврын сургалтад суралцуулна.
Мэргэжлийн чиглэл: Байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлаг, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль, хятад хэл судлал;
Нэг. Тавигдах шаардлага
Дор дурдсан шаардлагуудын аль нэгийг хангасан хятад, англи хэлний зохих мэдлэгтэй, 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө хамрагдсан бол уг тэтгэлгийг дахин олгохгүй болно.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II ангид суралцаж байгаа бол:
);БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа эсвэл төгссөн бол:
)БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа бол:
);Гурав. Бүртгэл
Бүртгэл 2016 оны 3 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдийн 10-18 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 тоот өрөөнд явагдана.
Бүртгүүлэхдээ дээр дурдсан баримт бичиг тус бүрийг 2 хувь бүрдүүлнэ. (Нэг хувь нь хуулбар байж болно)
Монголд байгаа иргэд өөрийн биеэр, БНХАУ-д сурч байгаа иргэдийг эцэг, эх, асран хамгаалагч иргэн төлөөлөн бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.
Баримт бичгийн бүрдэл дутуу, бүртгэлийн цагаас хоцорсон иргэдийг бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна.
Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Энэхүү шалгалт нь математик 30%, англи хэл 30%, хятад хэл 40% гэсэн агуулгатай байна.
Шалгалтыг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхрын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.
Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.
Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт зарлана.
Ярилцлагыг 2016 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.
Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт зарлана.
Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.
Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тав. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулж, БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ.
Бакалаврын шалгаруулалтад тэнцсэн иргэн:
2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ)
Бүрдүүлсэн баримт бичгийг 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд баримт бичиг хүлээн авсан цагтаа шалгуулж, хураалгана.
Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Хятад хэлний сургалтад суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ынЗасгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.
Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагаар 51-266428, 96988899 утсаар лавлана уу.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт