ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Гранд Мед” эмнэлэг эмчлүүлэхэд ЭМД-аар хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо

    Хоёр жил дараалан бүх нийтийн санал асуулгаар шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед” эмнэлэг үйлчлүүлэгчиддээ үргэлж шинэлэг зүйлсийг хүргэсээр байдаг. Тус эмнэлэг нь нийгмийн даатгалын ерөнхий газартай “Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ”-ний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж энэ оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн даатгалаар үйлчлэхээр болсон байна.

     Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 тоот тушаалын дагуу явуулах бөгөөд тус тушаалд зааснаар оношын хамааралтай өвчний жагсаалтын   1- 107 дугаар бүлэгт хамаарах эрүүл мэндийн шалтгаантай  өвчтөн нь  эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлт эдлэн “Гранд Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.

    Мөн сангийн сайд, эрүүл мэндийн сайд, хөдөлмөрийн сайд нарын гаргасан тушаалаар эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн нь хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлвэл 175 мянган төгрөг хүртэлх, улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлвэл 300 мянган төгрөг хүртэлх хувьсах зардлыг эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлэх боломжтой. Үүн дээр үндэслэн үйлчлүүлэгч нь оношоо тогтоолгон өөрийн хэвтэн эмчлүүлэх оношдоо тохирсон хэмжээний хөнгөлөлтийг даатгалаасаа эдлэнэ.

    Одоогийн байдлаар зөвхөн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж байгаа бол цаашдаа амбулторийн оношилгоо, шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөн үйлчилдэг болохоор тус эмнэлэг зорьж байгаа юм. Мөн эрүүл мэндийн яам, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэлийн эрүүл мэндийн газар зэргийн тушаал шийдвэрийг дагаж дүүргийн иргэддээ яаралтай түргэн тусламж үзүүлдэг болохоор төлөвлөж байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй