Судлаачид ч үүнийг нотолдог. Амжилтанд хүрсэн хүмүүс унтахаасаа өмнө юм уншдаг. Жишээ нь өдөр болсон мэдээ мэдээлэл, технологийн блогууд, эсвэл Reddit, Твиттер зарим нь уран зохиол, философийн номууд гэх мэт.
Маргааш хийх ажлынхаа жагсаан бичдэг. Ингэснээр унтахын өмнө маргаашаа бодолгүйгээр тайван амарч чаддаг байна.
Тэд унтахынхаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, тоглож, амьтан тэжээдэг бол түүнтэйгээ тоглоход цаг гаргадаг байна.
Амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс унтахынхаа өмнө тухайн өдрийнхөө алдаа оноог эргэцүүлэн бодож жагсаан бичдэг.
Тэдний ихэнх нь унтахын өмнө 10 минут бясалгал хийдэг.
Тэд хэдий завгүй байсан ч унтахад цаг зарцуулж, саад болох бүх зүйлийг болиулж бөх унтаж амрахыг хэвшил болгосон байдаг.
Унтахынхаа өмнө юу ч хийж болох ч зөвхөн ажлаа л хийхгүй зогсоодог. Ажилтай холбоотой дуудлага, имэйл зэргийг уншдаггүй.
Амжилтанд хүрсэн хүмүүс хэдий хүнд өдөр өнгөрсөн ч гэсэн унтахын өмнө бүгдийг нь мартан орондоо ордог. Яагаад гэхээр тухайн үйл явдлыг бодох нь өөрсдийг нь стрессдүүлэхээс өөр нэмэргүй гэдгийг мэддэг.
Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс орондоо орохынхоо өмнө маргаашийнхаа ажлыг хамгийн сайхнаар, амжилттайгаар бүтээж байгаагаа төсөөлөн бодон тархиндаа зурдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт