
Өнгөрсөн сард цахим спортын төрөл Counter-Strike тоглоомоор IEM Taipei тэмцээнд түрүүлэн дэлхий нийтийг шуугиулаад авсан "MongolZ" багийнхан АНУ-д зохиогдох 1 сая ам.доллар шагналын сантай MLG Columbus тэмцээнд оролцох эрхтэй болсон. Гэсэн хэдий ч АНУ элчин сайдын яам "эх орондоо буцаж ирэх нөхцөл баталгаагүй" гэсэн үндэслэлээр виз гаргаж өгсөнгүй. “MongolZ” багийнхан гурав дахь удаагаа визний ярилцлагад орохоор цаг авах гэсэн боловч өнөөдөр тэдэнд цаг олдоогүй аж. Маргааш /II.25/ визэнд орох цаг олдсон ч тэмцээн нөгөөдөр эхлэх тул амжихааргүй болж байгаа юм.
Иймэрхүү АНУ визний асуудал цахим спортын төрөлд маш ховор гардаг. 2015 онд Бразилийн цахим спортын баг яг ийм асуудлаар тэмцээнд оролцож чадалгүй хасагдаж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт